Term & Condition

Үйлчилгээний нөхцөл

Хэрэглэгч нь Huviinbagsh веб сайтын санал болгож буй мэдээлэл, үйлчилгээг ашиглахын өмнө Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, уншсаны эцэст хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж танилцах үүргээ гүйцэтгээгүй нь Хэрэглэгчийн аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Huviinbagsh.com вэб сайтад нэвтрэх, ашиглах, бүртгүүлэх зэрэг замаар энэхүү гэрээний бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.
Хэрэв та энэ гэрээний бүх нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Huviinbagsh.com сайт дээр санал болгож буй аль ч үйлчилгээнд хамрагдах эрхгүй болно.

Ерөнхий зарчим

Хэрэглэгчид дараах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэглэгч эдгээр дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа талаар өөр гишүүнээс гомдол гаргасан эсвэл ийм нөхцөл байдлыг Huviinbagsh.com сайтаас илрүүлсэн тохиолдолд хэрэглэгчээс илгээгдсэн бүх мессеж, мэдээллийг Huviinbagsh.com нь шалгаж үзэх бүрэн эрхтэй бөгөөд тэдний мессежийг ямар ч анхааруулгагүйгээр устгах бүрэн боломжтой. Цаашид сайтад нэвтрэх эрхийг хааж болзошгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ мэдээллийг хууль эрх зүйн хэрэг үүсгэхээр холбогдох байгууллагуудтай хуваалцаж болно.
  • 1.Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Huviinbagsh.com -ийн оролцоогүйгээр явагддаг болно. Huviinbagsh.com нь хичээл өгөгчид болон авагчдыг хооронд нь холбодог харилцааны платформоор хангадаг болно.
  • 2. Гэмт хэрэг болох нөхцөл байдлыг бий болгох, сурталчлах, орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд хууль тогтоомжид харшлах эсвэл өөр хэрэглэгчийг үймүүлэхэд чиглэсэн аливаа хууль бус үйлдэл, заналхийлэлт, доромжлох, хараал хэлэх, бүдүүлэг, садар самуунд уруу татах, садар самуунд оруулах, сайтын зорилгод харшлах мэдээллийг дамжуулах боломжгүй.
  • 3. Хэрэглэгч нь өөр бусад хэрэглэгчийн нууцлал, хэвлэн нийтлэх эрх, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг бусад өмчлөлийн эрхээр хамгаалагдсан зүйлс эсвэл энэхүү ангилалд тодорхойлсон материалаас зохицсон; Энэ нь өмчлөгч эсвэл эзэмшигчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бусдын эрхийг зөрчиж байгаа эсвэл зөрчилдөж буй аливаа материалыг нийтлэх, дамжуулах боломжгүй. Ямар нэгэн байдалаар зохиогчийн эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй хүмүүс бидэн рүү холбоо барина уу.
  • 4.Huviinbagsh.com нь хэрэглэгч болон гишүүдийн бүртгүүлэх явцад бөглөж буй мэдээлэлүүдийг үнэн зөв эсэхийг шалгаж баталгаажуулдаггүй болно. Тийм учираас гишүүдийн оруулж буй мэдээлэлийн үнэн зөв байдалаас ямар нэгэн байдалаар хариуцлага хүлээхгүй.
  • 5.Huviinbagsh.com нь хичээл өгөгсөд болон хичээл авагсадын хоорондох харилцаанд хамаарахгүй болно. Сайт дээр бүртгэлтэй хичээл өгөгсөд болон хичээл авагсад хоорондын харилцааны явцад болон цааших харилцаанд (сайтаар дамжуулан эсвэл гадуур харилцаа) ямар нэгэн үл ойлголцол үүсэх тохиолдолд, Huviinbagsh.com үүнээс үүсэж болох нэхэмжлэл, хохирол, материал болон ёс суртахууны хохиролыг хариуцахгүй, хариуцлага хүлээхгүй.
  • 6.Huviinbagsh.com -ийн гишүүд болон хэрэглэгчдэд SPAM мессеж илгээхийг хатуу хориглодог. Энэ сайтыг зориулалтаас өөр зорилгоор ашиглах, гишүүд болон хэрэглэгчдийн амар байдлыг эвдэх, амар байдлыг үймүүлэх зорилготой зурвас илгээхийг хориглоно.
  • 7.Huviinbagsh.com дээр бичигдсэн, дүрслэгдсэн, график эсвэл график бус материалуудын бүх эрх хамгаалагдсан. Эдгээр материалыг хуулбарлан хувийн хуудсан дээр байршуулах, нийтлэхийг хатуу хориглоно.
  • 8.Хэрэглэгч нь хамгийн багадаа 18 нас хүрсэн байх. 18- аас доош насны хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийн хяналтан дор гишүүн болох боломжтой. Хэрэглэгч нь үйлчилгээг сонгох, үйлчилгээг ашиглах сайтад нэвтрэх гэх зэрэгээр хуулийн этгээд болохоо мөн бүх төрлийн хариуцлага хүлээхээ баталгажуулсан болно. Cайтыг ашиглах эсвэл ашиглах боломжгүй болсноос үүссэн аливаа хохирлыг Huviinbagsh.com хариуцахгүй.

Хэрэглэглэгчийн журам

Хэрэглэгчид дараах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэглэгч эдгээр дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа талаар өөр гишүүнээс гомдол гаргасан эсвэл ийм нөхцөл байдлыг Huviinbagsh.com сайтаас илрүүлсэн тохиолдолд хэрэглэгчээс илгээгдсэн бүх мессеж, мэдээллийг Huviinbagsh.com нь шалгаж үзэх бүрэн эрхтэй бөгөөд тэдний мессежийг ямар ч анхааруулгагүйгээр устгах бүрэн боломжтой. Цаашид сайтад нэвтрэх эрхийг хааж болзошгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ мэдээллийг хууль эрх зүйн хэрэг үүсгэхээр холбогдох байгууллагуудтай хуваалцаж болно.
  • 1.Huviinbagsh.com -ийн хэрэглэгч хувь хүн болон хуулийн этгээд болно. Хэрэглэгч бүртгэлээ өөр бусдад дамжуулах, шилжүүлэх, түр ашиглуулах боломжгүй ба гуравдагч этгээдэд нэвтрэх нууц кодоо өгөхгүй байх үүрэгтэй. Энэ тохиолдолд Huviinbagsh.com тохиолдож болох аливаа асуудалыг хариуцахгүй.
  • 2.Huviinbagsh.com -д бүртгэл үүсгэхдээ сонгосон нууц үг нь зөвхөн таньд хамааралтай ба зөвхөн та л мэднэ. Нууц үгээ сонгох, хамгаалах нь таны үүрэг. Huviinbagsh.com нь нууц үгний ашиглалтаас үүсэж болох асуудалд хариуцлага хүлээхгүй.
  • 3.Huviinbagsh.com -д бүртгүүлсэн мэдээлэл нь үнэн зөв гэж үзэгдэнэ. Ямар нэгэн худал мэдээлэлийн улмаас үүсэх асуудалд Huviinbagsh.com хариуцлага хүлээхгүй.
    Мэдээлэл нь зөв биш байдал нь тодорхой байгаа тохиолдолд Huviinbagsh.com нь тухайн гишүүний профайлд ямар нэгэн урьдчилсан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах, түр зогсоох, цуцлах бүрэн эрхтэй.
  • 4.Huviinbagsh.com -д бүртгэл үүсгэхдээ нэр, овог болон утасны дугаар гэх мэдээлэлүүдээ бүрэн гүйцэд мөн үнэн зөв оруулах ёстой. Эдгээр мэдээлэлүүд дутуу байгаа тохиолдолд хичээл авах, өгөх хүсэлт үүсгэх боломжгүй. Мөн үнэн зөв мэдээлэл оруулаагүй тохиолдолд Huviinbagsh.com урьдчилсан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах, түр зогсоох, цуцлах бүрэн эрхтэй.
  • 5.Huviinbagsh.com дээр үүсгэсэн профайл хуудас нь бүх хэрэглэгчдэд харагдана. Гишүүн нь нууцлалын тохиргоо, хувийн мэдээлэлээ хамгаалах, холбоо барих мэдээлэлээ ил, далд болгох эсэхийг хариуцна. Профайл хуудсан дээрээ хувийн мэдээлэл өгөх/өгөхгүй байх нь гишүүдийн үүрэг юм.
  • 6.Хэрэглэгч профайл хуудас дээрээ өгөгдсөн хэсгээс бусад хэсэгт утасны дугаар, и-мэйл хаяг, вэбсайтын хаяг, олон нийтийн сүлжээний нэр гэх мэт холбоо барих хаяг байршуулах боломжгүй. Энэхүү мэдээлэлүүд заасан хэсгээс бусад ангид бичигдсэн тохиолдолд Huviinbagsh.com нь тухайн гишүүний профайлд урьдчилсан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах, түр зогсоох, цуцлах бүрэн эрхтэй.
  • 7.Нэг Хэрэглэгч нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд хаагдах болон түгжигдэх болно.
  • 8.Бүртгэл үүсгэхдээ оруулсан и-мэйл хаяг тань идэвхтэй байх ёстой. Гишүүний бүх төрлийн харилцах холбоо тус и-мэйл дээрээс явагдах болно. Буруу и-мэйл оруулсантай холбоотой үүсэж болох асуудлыг Huviinbagsh.com хариуцахгүй.
  • 9. Дүрэм зөрчсөний улмаас гишүүнчлэл нь цуцлагдсан хүмүүс Huviinbagsh.com дээр дахин бүртгэл үүсгэх эрхгүй. Дахин бүртгэл үүсгэсэн тохиолдолд тухайн гишүүний профайлд урьдчилсан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах, түр зогсоох, цуцлах бүрэн эрхтэй.
  • 10.Huviinbagsh.com дээр бүртгэл үүсгэсэн хэрэглэгч зөвхөн хувь хүн болно. Боловсрол сургалтын төв, байгууллага, курс сургалт, худалдааны төв гэх мэт байгууллагууд бүртгэл үүсгэх боломжгүй.

Үнэлгээ өгөх, авах

Багш нарт өгөгдсөн үнэлгээ болон сэтгэгдэл нь тус үнэлгээг бичигсэдийн хариуцлага бөгөөд Huviinbagsh.com нь багш нарын тухай үзэл бодлоо тусгаагүй болно. Huviinbagsh.com нь өгөгдсөн үнэлгээ болон сэтгэгдэлийн агуулгад хариуцлага хүлээхгүй. Өгөгдсөн сэтгэгдлийн агуулга Huviinbagsh.com-ийн ямар ч нөхцөлд хамаарахгүй.
  • 1.Өгөгдөж буй бүх үнэлгээ болон сэтгэгдэлүүд нийтэд цацагдахаас өмнө Huviinbagsh.com талаас шалгагдах болно. Бичигдсэн үнэлгээ, сэтгэгдэл нь сайтын хэрэглээний дүрмийг зөрчихгүй байх. Сайтын дүрмийг зөрчсөн үнэлгээ, сэтгэгдэл:
    • Гүтгэлэг, нэр төрд халдах, ёс зүйгүй, садар самуунд уруу татсан, доромжилсон, үндэс угсаа шашин шүтлэг, гуравдагч этгээдийн эрх зүйд халдах, хуулийг зөрчиж буй сэтгэгдэл
    • Утасны дугаар, нэр, хаяг гэх мэт хувийн мэдээллийг агуулсан сэтгэгдэл
    • Үнэн, зөв биш үнэлгээ
    • СПАМ агуулсан сэтгэгдлүүд
    • Сурталчилгаа эсвэл сурталчилгааны зорилгоор оруулсан сэтгэгдэл
    • Бусад сайтуудын холбоостой сэтгэгдэлүүд
    • Зорилгод хамааралгүй тайлбар
  • 2.Бичигдсэн үнэлгээ, сэтгэгдэлд ямар нэгэн өөрчлөлт оруулах эсвэл устгах боломжгүй. Зайлшгүй янзлах эсвэл устгах шаардлага гарсан тохиолдолд үнэлгээг бичсэн хүн бидэнтэй холбогдон шийдвэрлэх болно.
  • 3.Хичээл авч буй хүн хичээл өгөгч буй хүнд зөвхөн нэг удаа үнэлгээ үлдээх боломжтой. Huviinbagsh.com нь үнэлгээ өгөгчийн хэн болохыг тодорхойлж, үнэлгээний үнэн зөв эсэхийг баталгаажуулах үүднээс үнэлгээ бичсэн хүнтэй холбогдох боломжтой.

Үйлчилгээнд хамрах хугацаа

Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.
  • 1.Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг сайтаас хүссэн үедээ, урдьчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүй хасах эрхтэй.
  • 2.Хэрэглэгч нь Huviinbagsh.com талаас оруулсан Үйлчилгээний нэмэлт өөрчлөлтийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Үйлчилгээнд нэмэлт өөрчлөлт

Huviinbagsh.com нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг хэрэглэгч энэхүү хуудаснаас олж танилцах боломжтой. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт үйлчигээний нөхцөл хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө.

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо, цахилгаан эрчим хүч тасалдал, нийтийг хамарсан интернетийн доголдол гэх мэт), тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болох бөгөөд энэ тохиолдолд Huviinbagsh.com нь хариуцлага хүлээхгүй.

Нууцлал

Бидний цуглуулсан хувийн мэдээлэлийн хамгийн эхний зорилго бол Huviinbagsh.com-ийг ашиглах явцад танд хялбар, жигд, саадгүй, хурдан бөгөөд үр дүнтэй туршлага бий болгох юм. Хэрэв та манай сайтад хичээл заахаар хүрч байгаа бол энэ нь таны талаар цуглуулсан мэдээллийг хичээл авахыг хүссэн хүмүүст хамгийн тохиромжтой, үр дүнтэй байдлаар хүргэх мөнчлөн танд хамгийн хялбар аргаар хүрэх явдал юм.

Huviinbagsh.com нь хэрэглэгчийн мэдээ мэдээлэлийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Huviinbagsh.com Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн маркатинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Huviinbagsh.com нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс сайтр руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.

Huviinbagsh.com спамыг (хүсээгүй имэйл) хэзээ ч зөвшөөрөхгүй болно. Тиймээс, та ямар нэгэн байдлаар спам илгээх боломжгүй. Huviinbagsh.com ашиглан спам илгээсэн этгээдийг бидэнтэй холбоо бариж мэдэгдүүлээрэй.

Хэрэглэгч нь бүртгэл үүсгэхдээ бий болгосон мэдээлэлүүд (овог нэр, утасны дугаар, нас хүйс г.м) Huviinbagsh.com -ын бусад хэрэглэгч, гишүүдэд танигдах, хичээл авагсад болон өгөгсөд таныг амархан хурдан замаар олоход туслах болно. Тийм учираас хэрэглэгч үнэн зөв мэдээлэл оруулах нь бусад хэрэглэгчидэд улам харагдахуйц, итгэл төрүүлэхүйц болно. Хэрэв хэрэглэгч мэдээлэлээ ил болгохыг хүсэхгүй байгаа тохиолдолд нууцлалын тохиргоо хэсгээс мэдээлэлээ хаалттай болгох боломжтой.

Хэрэглэгч өөрийн Huviinbagsh.com дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Huviinbagsh.com хариуцахгүй.

Зохиогчийн эрх

Huviinbagsh.com -ын бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Хэрэглэгчид сайтын бүх хэсгийг эсвэл аль нэг хэсгийг ямар нэгэн байдлаар нийтлэх, эсвэл хуулбарлах замаар ашиг олох зорилгоор дахин хэвлэх, тараахыг хатуу хориглоно.

Гомдол, санал хүсэлт

Хэрэглэгч холбоо барих хаягаар дамжуулан гомдол, хүсэлт гаргах эрхтэй. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Huviinbagsh.com-ын баг хамт олон хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энд зааснаас урт хугацаа шаардлагатай бол Huviinbagsh.com баг нь хариу өгөх хугацааг Хэрэглэгчид мэдэгдэнэ.

Хэрэв таньд ямар нэгэн асуудал, гомдол, хүсэлт байвал support@huviinbagsh.com хаягаар холбогдоно уу.