Huviinbagsh.com дээрээс 2 төрлөөр багш олох боломжтой.
1. Сурагч, хичээл авахыг хүсэж буй хүн үнэ төлбөргүй сайтад бүртгэл үүсгэн “Хичээл авах” цэснээс сурахыг хүсэж буй чиглэл сэдэвээ сонгож, дэлгэрэнгүй мэдээлэл оруулан хичээлийн хүсэлт үүсгэх боломжтой. Таны үүсгэсэн хичээл авах хүсэлтийн дагуу тус сэдвээр хичээл өгдөг хүмүүс рүү шууд мэдэгдэл илгээгдэх бөгөөд багш нар тань руу илүү хурдан холбогдох болно. Хичээлийн хүсэлт үүсгэхдээ таны профайл дээрхи байрладаг газарын мэдээлэл үнэн зөв эсэхийг анхаараарай. Холбоо тогтоон ойлголцож тохиролцсон багштайгаа нэн даруй хичээлээ эхлүүлэх боломжтой. Энэхүү аргаар багш хайхад цаг хугацаа алдахгүй болно. Хайж буй хичээлийн хүсэлтийн дагуу багш олсон тохиолдолд тус хүсэлтээ устгахаа битгий мартаарай!
2. Нүүр хуудас дээр байрлах багш хайх эсвэл Дэлгэрэнгүй Хичээл холбоосыг ашиглан өргөн сонголттой багш нар дундаас өөрийн авахыг хүссэн хичээлийн дэлгэрэнгүйтэй харьцуулан багшаа сонгож, зурвас илгээн эсвэл утасны дугаар луу залган холбогдох боломжтой. Манай зарим багш нар утасныхаа дугаарыг аюулгүй байдлын үүднээс өгөх хичээл дээрээ нийтлэхийг хүсээгүй байж болох юм. Эсвэл зөвхөн гишүүн сурагч оюутнууд харах боломжтойг сонгосон байж болзошгүй. Багш нартайгаа илүү хурдан холбоо тогтоохын тулд Бүртгүүлэх холбоосыг ашиглан гишүүн болохыг зөвлөж байна.
Санамж; Huviinbagsh.com нь сурагч гишүүдэд бүрэн ҮНЭГҮЙ юм.
Академик эсвэл үгүй үл хамааран манай сайт дээрх хичээлийн сонголтууд, сэдвүүд нь маш өргөн цар хүрээтэй бөгөөд өдөр бүр шинээр нэмэгддэг. Манай сайт дээр хараахан байрлаагүй, хичээлийн төрөлөөр хичээл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барих ба тус чиглэлээ мэдэгдэх боломжтой.
Бүртгэлийг идэвхгүй болгох холбоос ашиглан сайтад нэвтэрч, гишүүнчлэлээ цуцалж болно.
Нүүр хуудасны баруун дээд хэсэгт байрлах Нэвтрэх товчийг даран нээгдсэн хуудасны баруун доод хэсэгт байрлах Нууц үг мартсан холбоосыг ашиглан мэйл хаягаа оруулсанаар “Нууц үг сэргээх” зурвас бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээгдэнэ. Та и-мэйл дээрээ ирсэн холбоосоор шинэ нууц үг үүсгэх болно.
Бүртгүүлэхийн тулд бүртгүүлэх холбоос дээр дараад гишүүнчлэлийн маягтад шаардлагатай гэсэн мэдээллийг бөглөж и-мэйл хаягаа баталгаажуулан заахыг хүссэн чиглэлээ сонгоно уу.
Та хэд бол хэдэн ч хичээл оруулах боломжтой бөгөөд заах чиглэлүүдээрээ мэргэшсэн эсвэл туршлагатай байх ёстой. Сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд сонгосон салбарууд нь таны боловсрол, туршлагатай холбоотой эсэхийг шалгаарай. Олон тооны, нэг нь нөгөөгтөй ямар ч ач холбогдолгүй хичээл, сэдэв сонгох нь таны профайл хандалтад сөрөгөөр нөлөөлж болзошгүй.
Та мэргэжлийн багш, дасгалжуулагч байх эсэх эсвэл хамааралтай гэрчилгээтэй байх нь мэдээжийн хэрэг тустай боловч хувийн хичээл заахад тань зайлшгүй биш болно. Huviinbagsh.com-ийн гишүүдийн дийлэнх нь их сургуулийн оюутнууд болон мэргэжлийн хүмүүсээс бүрдэнэ.
Huviinbagsh.com-д бүртгэл үүсгэн гишүүн болох нь ямар ч үнэ төлбөргүй болно. Төлбөртэй үйлчилгээ түүний давуу талыг ашиглахыг хүсвэл гишүүнчлэл төлөвлөгөө холбоосоор олох боломжтой.
Энэ нь сурагч олох боломжийг нэмэгдүүлэх, хайлтын систем дээрээс онцлогдон харагдах, нүүр хуудас дээр байрлах, бусдаас ялгарах, хичээл авагсадтай шууд холбогдох гэх мэт олон төрлийн давуу талаараа таны ажлыг хөнгөвчилж хялбаршуулах хөтөлбөр юм. Үйлчилгээнд хамарснаар илүү олон сурагчидтай болох боломжтой.
Хичээлийн цагийн төлбөр нь багшаас хамаараад өөр өөр байна. Сургалтын төлбөрийг тодорхойлох гол хүчин зүйлүүд нь; Хичээлийн хүрээ, сэдэв, боловсролын түвшин, туршлага зэрэг болно. Үүнээс гадна таны амьдарч буй хот, аймаг нь сургалтын төлбөрт нөлөөлөх болно.
Бүртгэл үүсгэх явцад шаардлагатай бүх мэдээллийг нарийвчлан, нямбай бөглөсөнөөр боломж илүү нэмэгдэх болно. Таны профайлыг харж буй оюутнууд, эцэг эхчүүд таныг хамгийн түрүүнд профайл дээр бичсэн зүйлээр тань үнэлэх болно. Таны сонгосон хичээлийн чиглэлүүд нь таны боловсрол, ажил туршлагатай холбоотой эсэхэд анхаараарай. Төлбөртэй үйлчилгээг ашигласнаар та итгэл өгөхүйц байдал, харагдацыг нэмэгдүүлэх, мөн сурагчидтай шууд холбогдох боломжтой.
Академик эсвэл үгүй үл хамааран манай сайт дээрх хичээлийн сонголтууд, сэдвүүд нь маш өргөн цар хүрээтэй бөгөөд өдөр бүр шинээр нэмэгддэг. Манай сайт дээр хараахан байрлаагүй, өөр төрлийн хичээл заадаг бол холбоо барих ба тус чиглэлээ мэдэгдэх боломжтой.
Бүртгэлийг идэвхгүй болгох холбоос ашиглан сайтад нэвтэрч, гишүүнчлэлээ цуцалж болно.
Нүүр хуудасны баруун дээд хэсэгт байрлах Нэвтрэх товчийг даран нээгдсэн хуудасны баруун доод хэсэгт байрлах Нууц үг мартсан дээр дарж мэйл хаягаа оруулсанаар “Нууц үг сэргээх” зурвас бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээгдэнэ. Та и-мэйл дээрээ ирсэн холбоосоор шинэ нууц үг үүсгэх болно.