Privacy Policy

Нууцлал

Бидний цуглуулсан хувийн мэдээлэлийн хамгийн эхний зорилго бол Huviinbagsh.com-ийг ашиглах явцад танд хялбар, жигд, саадгүй, хурдан бөгөөд үр дүнтэй туршлага бий болгох юм. Хэрэв та манай сайтад хичээл заахаар хүрч байгаа бол энэ нь таны талаар цуглуулсан мэдээллийг хичээл авахыг хүссэн хүмүүст хамгийн тохиромжтой, үр дүнтэй байдлаар хүргэх мөнчлөн танд хамгийн хялбар аргаар хүрэх явдал юм.

Huviinbagsh.com нь хэрэглэгчийн мэдээ мэдээлэлийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Huviinbagsh.com Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн маркатинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Huviinbagsh.com нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс сайтр руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.

Huviinbagsh.com спамыг (хүсээгүй имэйл) хэзээ ч зөвшөөрөхгүй болно. Тиймээс, та ямар нэгэн байдлаар спам илгээх боломжгүй. Huviinbagsh.com ашиглан спам илгээсэн этгээдийг бидэнтэй холбоо бариж мэдэгдүүлээрэй.

Хэрэглэгч нь бүртгэл үүсгэхдээ бий болгосон мэдээлэлүүд (овог нэр, утасны дугаар, нас хүйс г.м) Huviinbagsh.com -ын бусад хэрэглэгч, гишүүдэд танигдах, хичээл авагсад болон өгөгсөд таныг амархан хурдан замаар олоход туслах болно. Тийм учираас хэрэглэгч үнэн зөв мэдээлэл оруулах нь бусад хэрэглэгчидэд улам харагдахуйц, итгэл төрүүлэхүйц болно. Хэрэв хэрэглэгч мэдээлэлээ ил болгохыг хүсэхгүй байгаа тохиолдолд нууцлалын тохиргоо хэсгээс мэдээлэлээ хаалттай болгох боломжтой.

Хэрэглэгч өөрийн Huviinbagsh.com дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Huviinbagsh.com хариуцахгүй.